"Шэнь жєv" 6-р сансрын хєлгийн 12-ны єдєр амжилттай хєєргєсний дараа, дэлхийн олон орны сансар судлалын байгууллагийн албаны хvн болон санасрын мэргэжилтэн Хятадын ажил нэгтэддээ баяр хvргэж, Хятадын нисгэгчтэй сансрын хєгжил тvргэн байна, бахархууштай байна гэж vзсэн байна.
Украины сансрын vндэсний газрын орлогч дарга Едуар Кузнезов 13-ны єдєр хэлэхдээ.Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн хєгжил нь хvн тєрєлхтєн болон сансрын уудмыг энх тайвны зорилгоор ашиглахад ашигтай юм гэжээ.
Оросын холбооны сансрын хєгжлийн газрын тєлєєлєгч Вечеслав Михайличенко 13-ны єдєр манай радиогийн сурвалжлагчид ярилцлага єгєх vех "Шэн жєv" 6-р сансрын хєлгийг амжилттай хєєргєснийг єндрєєр vнэлсэн бєгєєд, Хятад Орос хоёр орны сансрын хvрээн дэх хамтын ажиллагааны хэтийн тєлєвт єєдрєг сэтгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Америкийн сансар огторгуйн ажил хариуцсан газрын дарга Мичел Грифин 12-ны єдєр бичгээр мэдэгдэл хийж, Хятад улс нисгэгчтэй сансрын нислэг хийж чаддаг цєєн хэдэн содон орны эгнээнд орох чадалтай гэдгээ дахин нэг удаа гэрчилсэн байна. Энэ удаагийн нислэг нь урагштай болохыг ерєєж байгаа бєгєєд, Хятадын нисгэгчид амар мэнд буцан ирэхийг нь хvсэн хvлээж байна гэжээ. (Номин орчуулж, Буян хянав)
|