Хятадын Шэнь жєv 6-р нисэгчтэй сансарын хєлєг 17-ны єглєє амжилттай буцаж ирсэнд гадаадын олон хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулж, яаралтай мэдээлцгээж байна.
Франц Пресс агентлаг тэмдэглэхдээ, Шэнь жєv 6-р сансарын хєлєг амжилттай буцаж ирсэн явдал бол дэлхийн бємбєрцєгийн сансар огторгуйн том орон болохоор хvчин зvтгэж байгаа Хятадын шинэ тэмдэглэл болох юм . Бvх Хятадынхан энэ удаагийн нислэгт маш их анхаарал тавьж, Хятадын тоо томшгvй олон хvн телевизээр дамжуулж байсныг сонирхон vзсэн байна гэжээ.
Реутер агентлагийн мэдээлснээр, Хятадын сансарын нислэгийн тєлєвлєгєє бол харьцангуй бага хэмжээний хєрєнгє мєнгє зарцуулж биелvvлэх гэсэн болно. Хятадын бvх Шэнь жєv тєсєлд бараг 2 тэрбум 300 сая ам долларын хєрєнгє мєнгє зарцуулсан байна. Хятад улс явах тусмаа улам найдвартай болж байгаа Чан жэн гэдэг пуужингаараа 50 гаруй дагуулыг тойрог замд нь оруулсан байна гэжээ.
Ассошетед агентлаг болон Дейче Пресс агентлагийн мэдээлэлд тэмдэглэхдээ, сансарын нисэгчийн Шэнь жєv 6-р сансарын хєлєгт хийсэн туршилт нь ирээдvйд сансарт алхаж явах, сансарын хєлгийг залгуулах болон сансарт лавуратор байгуулах тєлєвлєгєєнд зам нээсэн байна гэжээ. / Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Єлзий хянав/
|