• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 16:03:46    
6 талын 5 дахь ээлжийн хэлэлцээнд умард Солонгос товлосон цагт нь оролцоно гэдгээ илэрхийлэв

Синьхуа Агентлэг

    БНАСАУ-ын Гадаад Хэргийн Яамын хэвлэлийн төлөөлөгч 24-ний өдөр Пхеньянд хэлэхдээ, БНАСАУ Солонгсын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын 4 дэх ээлжийн хэлэлцээгээр зөвшилцэн тохиролцсоныхоо дагуу, товлосон цагтаа 11-р сарын эхээр 6 талын 5 дахь ээлжийн хэлэлцээнд оролцох болно гэжээ.

    Тус хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, яриа хэлэлцээний замаар Слонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох нь БНАСАУ-ын баримталсаар ирсэн байр суурь юм. Иймээс БНАСАУ бусад 5 талтай тохиролцсоныхоо дагуу, 11-р сарын эхээр болох 6 талын 5 дахь ээлжийн хэлэлцээнд оролцоно гэжээ.

    Тэрэээр үүний зэрэгцээ бас 6 талын 4 дэх ээлжийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийг нийтэлснээс хойш Америкийн талын үг яриа, үйл ажиллагаа нь зарим талаар"Хамтарсан мэдэгдлийн үзэл санаанаас дур зоригоороо няцаж", байгаа учираас"хамтарсан мэдэгдэлд Америкийн тусгасан үзэл санаа биелэгдэнэ гэдэгт БНАСАУ-ыг эргэлзэхэд хүргэж байна" гэж Америкийг зэмлэн буруушаасан байна. /хүчит орчуулж, О.Дарамбазар хянав./