Баг тамирчид дагуулан зүүн Азийн биенйн тамир спортын 4-р наадамд оролцож байгаа БНСУ-ын олимпийн хорооны орлогч дарга Ким Жүн хаеиг 11-р сарын 1-ний өдөр Хятадын Аоминьд мэдэгдэхдээ: БНСУ , БНАСАУ хоёр нь 2006 оны Дохогийн Азийн спортын наадам болон 2008 оны Бээжингийн олимпийн наадамд нэгдсэн баг тамирчид зохион байгуулж оролцуулахаар шийдсэн гэжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: БНСУ , БНАСАУ-ын хоёр талын олимпийн хорооны төлөөлөгчид 10-р сарын 28-ны өдөр Аоминьд уулзалт хийлээ. 11-р сарын 1-ний өдөр болсон ажлын яриа уулзалтаар Азийн спортын наадам болон олимпийн наадамд нэгдсэн баг тамирчид зохион байгуулж тэмцээнд оролцуулахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн юм гэжээ. \Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав.\
|