Францд айлчилж байгаа Хятадын Түвд эрдэмтэд болон гэгээн хутагт нарын төлөөлөгчид 2-ны өдөр Парист Францын шашин, улс төр, эрдэм шинжилгээний салбарын хүмүүстэй уулзаж, Түвдийн хөгжил, шашин болон уламжлалт соёлын асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Хятадын Түвд эрдэмтэд болон гэгээн хутагт нарын төлөөлөгчдийн тэргүүн, Түвдийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний цөөнхийн судалгааны газрын дарга Басанвандүи болон төлөөлөгчдийн гишүүн, Данзэнчүжа нар Гэгээн Парисын олон улсын шашны дээд сургуулийн удирдлагатай уулзах үедээ: Түвдийн шашны байдал болон Түвд уламжлалт буддын шашны эх үүсэл, хөгжил хийгээд онцлог жич Түвдийн шашны эрх чөлөө болон уламжлалт соёлыг хамгаалж байгаа Хятадын засгийн газрын бодлогыг танилцуулсан байна.
Парисын олон улсын шашны дээд сургуулийн хариуцалгатан үүнийг сайшаагаад, Түвдийн тухай Францын ард иргэдийн ойлголт дулимаг байгаа юм, Өнөөгийн Түвдийн үнэн бодитой байдлыг төлөөлөгчид та нар танилцууллаа. Харилцаагаа эрчимжүүлж, хүмүүст Түвдийн шашны байдлыг нэн илүү ойлгуулан, энэ талаарх зарим буруу ташаа ойлголтыг арилгахыг хоёр талын шашны зүтгэлтэнүүд хүсч байна гэж хэлсэн байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|