Хятадын Түвд эрдэмтэд болон гэгээн хутагтын төлөөлөгчид, Түвдийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстний цөөнхийн судлагааны дарга Басанвандүй 11-р сарын 3-ны өдөр Парист хэлэхдээ: төлөөлөгчдийн энэ удаагийн Англи, Герман, Франц 3 оронд хийсэн айлчлал 3 орны ард иргэд болон эрдэм шинжилгээний салбарынханд Түвдийн бодит байдлыг ойлгуулж, энэ гурван орны Түвд судлалын салбарын болон Хятадын Түвд судлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: үндэстний өөртөө засах районы шашин шүтлэг чөлөөтэй байх бодлого Түвдэд амжилттай хэрэгжиж, Түвд уламжлалт буддын шашин орчин үеийн Түвдийн эдийн засаг нийгмийн хөгжилтэй зохицонгуй хөгжиж байна гэжээ. Өрнөдийн нийгэм хэдийгээр Түвдийн тухай эндүү ойлголттой байдаг ч гэсэн харилцан ойлгох явдал нэмэгдэхийн хэрээр нийтлэг ойлголт ч тасралтгүй баяжина гэдэгт миний бие итгэж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав.\
|