• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-09 11:45:29    
Хамтын ажиллагааны нөөц хүч асар их байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хамт Англид төрийн айлчлал хйиж байгаа Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшюань болон Худалдааны яамны сайд Бө Шилай 8-ны өдөр Лондонд тус бүр Английн холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн байна.

    Тан Жяшюань Английн ерөнхий сайдын орлогч Жон Прескоттой уулзахдаа хоёр талын харилцааны хэсгийн ажилд холбогдуулан санал бодлоо солилцсон байна. Хоёр тал бас " Хятад, Европын холбоо жич даяарчлалын симпозиум"-ын нээлтийн ёслолд оролцож, Тан Жяшюань үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ, Хятадын хөгжил нь дэлхийд аз тохиол болохоос биш заналхийлал болохгүй. Хятад Европын холбоо эрхбиш яриа хэлэлцээ болон эвсэг ажиллагаагаа эрчимжүүлж, даяарчлалын сорилтод хамт хандах ёстой гэж онцолсон байна.

    Ли Жаошин Английн гадаад харилцааны сайд Жак Страотой хэлэлцээ хийх явцад хоёр орны олон салбар дахь найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагаагаа байнга гүнзгийрүүлнэ гэж санал нэгтэй илэрхийлсэн байна.

    Мөн 8-ны өдөр Хятадын Худалдааны яамны сайд Бө Шилай Английн Худалдаа аж үйлдвэрийн сайд Алан Жохансунтай Хятад Английн эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын 5-р хурал дээр, Хятад Англи хоёр орон худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асар их нөөц хүчинтэй байна гэж хамт илэрхийлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав.\