Англид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ний өдөр Английн хааны урлагын дээд сургуульд Английн хатан хаан Елизабейт 2-рын хамт "Шэн ши Хуа жан" гэсэн хааны ордоны түүх соёлын үзэсгэлэнг нээж тууз хайчилсан байна.
Тус үзэсгэлэнд Чин улсын хааны үеийн үнэт зүйлсийг дэлгэн үзүүлж байна, энэ бол хааны ордоны музейд хадгалж байгаа эрхэм нандин үнэт зүйлсийг гадаадад дэлгэн үзүүлж байгаа түүхийн хамгийн их хэмжээний нэг удаагийн үзэсгэлэн болно, үүнд 1662 оноос 1795 хүртлэх Хятадын Чин улсын үед хамгийн хүчирхэг байсан цаг үеийн баялаг сайхан соёл урлагийг төвлөрүүлэн харуулсан байна.
Хааны урлагийн дээд сургууль болон хааны ордны музейн хариуцлагатай хүмүүс нээлтийн ёслол дээр үг хэлэх үе, энэхүү үзэсгэлэн нь Хятад Англи хоёр орны соёлын харилцаанд лавтай тус дөхөм үзүүлж, хоёр ард түмэн хоорондын ойлголцолгыг нэмэгдүүлэх болно гэж санал нэгтэй үзсэн байна. / Буян орчуулж, Пэрлаймаа хянав./
|