
Англид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны өдөр Довнин Стреет гудамжны 10-р номерт ерөнхий сайдын ордонд Английн ерөнхий сайд Тони Блэйртэй хэлэлцээ хийж, хоёр тал хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр түвшинд хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлготтой болсон байна.
Хү Жиньтао хэлэхдээ: Англитай харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Хятадын хөгжил нь Англид ач холбогдолоо өгч болох юм. Хоёр тал стратегийн дээд хэмжээнд алсын хараатайгаар Хятад Английн харилцааг харж, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд түргэтгэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Үүнтэй холбогдуулан тэрээр хэдэн зүйлт санал дэвшүүлсэн банйа.
Блэйр хэлэхдээ: Хятадын түргэн хөгжилөөс айхын хэрэггүй, харин чухал ач тустай юм. Дарга Хү Жиньтаогийн хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх талаар дэвшүүлсэн холбогдох саналыг би бүрэн сайшааж байгаа бөгөөд харин ч нааштайгаар хүлээн авч байна гэжээ.
Хятад Европын харилцааны тухай ярих үе Хү Жиньтао хэлэхдээ: Хятад Европын харилцааг Хятад улс тун хүндэтгэн үзэж байгаа юм. Европ тивийн болон олон улсын үйл хэрэгт Европын холбоо нэн чухал үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав./
|