Англид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны өдөр тухалсан Букенгийн ордонд Английн ерөнхий сайдын орлогч Жонх Прескот болон олон салбарын Хятад Английн найрсаг зүтгэлтэдтэй уулзаж, тэд нартай хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны талаар найрсагаар ярилцсан байна.
Прескот болон Хятад Англи хоёр талын харилцааны хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзах үе Хү Жиньтао хэлэхдээ: Хятад Англи хоёр орон тус бүр байгуулсан хоёр талын харилцааны хэсэг нь хоёр орны харилцааг дээшлүүлэх, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг түлхэн ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр талын ажлын хэсэг хоёр орны харилцааг хөгжүүлэх санал бодлоо цаг тухайд нь мэдээлж байхыг хүсч байна гэжээ. Прескот хэлэхдээ: Хятад Англи хоёр талын хэсэг бүгдээр сайн ажилласан байна. Хоёр талын тогтсон хамтын ажиллагааны гол талыг тасралтгүй биелүүлэж тус дөхөм үзүүлж байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав./
|