Англид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао өчигдөр орой Иорданы нийслал Амман хот террорист дайралтад өртсөнтэй холбогдуулан, Иорданы Ван Абдул 2-рт эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна.
Хү Жиньтао цахилгаан утсандаа энэхүү террорист дайралтын хүчирхийлэлийн үйл ажиллагааг хатуу зэмлэн буруушаагаад Хятадын засгийн газар аливаа хэлбэр маягийн терроризмыг эрс эсэргүүцэж, Иордныг оролцуулан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар терроирзмыг эсэргүүцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд хамтаар цохилт өгөхөд бэлэн байна гэж онцолсон тэмдэглэсэн байна. Тэрээр Хятадын Засгийн газар, б ард түмний өмнөөс болон хувиасаа дайралтад өртөж зуурдаар нас барсан болон шархтсан хүмүүс тэдгээрийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Террорист халдлага болох үед Иорданд айлчлал хийж байсан Хятадын батлан хамгаалахын их сургуулийн оюутануудын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс олон хүн эндэж шархтсаныг сонсоод, Хү Жинь тао бас Хятадын гадаад харилцааны яам болон холбогдох салбарууд байдлыг шалгаж үзээд, арга хэмжээ авч, шархтсан хүмүүст бүх талын тусламж үзүүлж , холбогдох хэргүүдийг оновчтой шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
Мөн өдрийн орой, дарга Хү Жиньтаогийн хамт Англид айлчлал хийж байгаа Хятадын гадаад харилцааны сайд Ли Жаршин ч Иорданы гадаад хэргийн сайд Касравид эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна./ Буян орчуулж, Пэрлаймаа хянав./
|