• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-10 17:26:02    
Хү Жиньтао яриа тавьлаа

Хятадын Олон Улсын Радио

    Англид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны орой Лондонд тэмдэглэхдээ: Хятад улс энх тайванаар хөгжих замыг сонгон авч баримтлаж байна, Хятадын хөгжил бол энх тайван хөгжил, нээлттэй хөгжил, хамтран ажилласан хөгжил мөн гэжээ.

    Хү Жиньтао мөн 9-ны орой Лондоны банк санхүүгийн хотын захиргааны танхимд хотын дарга Алдерман Микейл Саворын өөрт нь зориулан хийсэн хүндэтгэлийн дайллага болон оройн зоогт оролцсон бөгөөд хятадын хөгжлийн зэрэг асуудлаар чухал үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад улс энх тайванаар хөгжих замыг баримтлаж байна. Хятад улс гол нь өөрийн хүчиндээ түшиглэх болон өөрчлөлт хийж шинийг бүтээхээр дамжин хөгжихийн зэрэгцээ гадаадад нээлттэй байлгах үндсэн бодлогоо баримтлаж, эрх тэгш харилцан ашигтай үндэс дээр дэлхийн олон оронтой солилцоо хамтын ажиллагаа хийж, харилцан ашигтай байхыг биелүүлэх болно гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав./