Германы Канцлерын тушаалд орох гэж байгаа Ангела Мекелийн удирдсан Германы Холбооны Нам болон өнөөгийн Канцлер Герхард Шрёдерын удирдсан Социал-Демократ Нам нэгдсэн Засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар 11-ний өдөр албан ёсны хэлэлцээр тохиролцсон байна.
Хоёр нам санхүүгийн алдагдлыг багасгах, хөлсний хөдөлмөрийн хуулийг алхам дараатай сул болгох, 2007 оноос эхлэн хэрэглээний татварыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдийн талаар санал нэгдсэн байна. Иракийн эсрэг дайдахыг Герман эсэргүүцсний улмаас хүйтэмсэг байдалд орсон Герман Америкийн харилцааг сайжруулж, Европтой түнш орны хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хоёр тал бас санал нэгтэй зөвшөөрчээ. Үүнээс гадна, Холбооны Нам бас Туркийг Европын Холбоонд элсэхийг дэмжсэн Социал-Демократ Намын зорилтыг хүлээн авсан байна. / Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/
|