• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-12 19:28:06    
Дарга Хү Жиньтао Германы удирдагчидтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Германд төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 11-ний өдөр Берлинд Германы Канцлер Герхард Шрёдер, Канлерын тушаалд орох гэж байгаа Ангела Мекел нарын зэрэг хүмүүстэй тус тус уулзсан байна.

     Хятад улс уулынхтайгаа нэгэн адилаар Германтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, Германы талтай хамтаар чармайж байгаад хамтын ажиллагааны уулын үндсэн дээрээ Хятад Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байн гэж Хү Жиньтао Шрёдертой уулзах үе илэрхийллээ. Нэг Хятад улсын бодлого баримтлах бол Герман Хятадын харилцааны хэлбэрэлтгүй үндэс суурь мөн. Германы шинэ Засгийн газар Хятад улсын талаар бодлогын залгамж чанарыг хадгалах бөгөөд Герман Хятадын хамтын ажиллагааг цаашид ахиулан өргөтгөх болно гэж Шрёдер тэмдэглэжээ. Уулзалт дууссны дараа, Хү Жиньтао Шрёдер хамтаар Берлин дахь хятадын соёлын төвийн суурь тавих ёслолд оролцсон байна.

     Германы Канцлерын тушаалд орох гэж байгаа, парламент дэх Холбооны Намын тэргүүлэгчдийн дарга, CDU-гийн дарга Ангела Мекелтай уулзах үе, Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Герман дипломат харилцаа тогтоосноос нааших 33 жилд, дэлхийн байдал болон хоёр орны байдалд ямар өөрчлөлт гарсан ч, хоёр талын найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн нийтлэг ойлголт ер нь өөрчлөгдөөгүй юм гэжээ. Ангела Мекел хэлэхдээ, Германы шинэ Засгийн газар нь Хятад улсын талаарх экс Канцлер Кохлоос хойших Германы Засгийн газрын бодлогыг баримталж, Хятад улстай харилцаагаа нааштай хөгжүүлж, нэг Хятад улсын бодлого баримталж, хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг цаашид эрчимжүүлж, хамтын ажиллагааг хэрэгжүүлж, шинэ салбарыг хайх болно гэжээ. / Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/