Орон нутгийн цагаар 13-ны үдээс хойно, Хятад улсын дарга Хү Жиньтао буудалдаа Олон Улсын Олимпийн Хорооны хүндэдт дарга, Хятад-Испанийн чуулга уулзалтын Испанийн талын дарга Хуан Антонио Самаранчтай уулзсан байна.
Хуан Антонио Самаранчийн олон жилийн турш Хятад улс дахь оллимпийн хөдөлгөөний хөгжилийг дэмжсээр ирснийг дарга Хү жиньтао өндрөөр үнэлсэн байна. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Испани Олимпийн наадам зэрэг биеийн таимр спортын том ажиллагааг зохион явуулах талаар үлэмжхэн туршлага хуримтлуулсан юм. Хоёр тал энэ салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөж болох юм гэжээ.
Хуан Антонио Самаранч Хятад улсад олимпийн хөдөлгөөн хөгжүүлэхэд туслаж явсанаа маш их аз завшаан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, 2008 оны Бээжингийн олимпийн наадам ихээхэн амжилтанд хүрнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэлрхийлжээ. /О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав./
|