Испанид төрийн айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 13-ны өдөр Мадридад Испанийн цахилгаан холбоо компанийн бүх Испанийн хяналт эрхлэлтийн төвд зочлон танилцсан байна. Хятад Испани хоёр орны цахилган холбооны аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, давуу талаараа харилцан нөхөж, харилцан ашигтай ажиллахыг хүсч байгаагаа дарга Хү Жиньтао илэрхийлжээ.
Испанийн цахилгаан холбооны компанийн холбогдох танилцуулгыг сонсч, бүх Испанийн хяналт эрхлэлтийн төвтэй танилцсныхаа дараа, дарга Хү Жиньтао хэлэхдээ, Испанийн цахилгаан холбоо компани бол хөдөлгөнт холбоо, түргэн дамжуулга зэрэг салбарт тэргүүн байранд явж буй төдийгүй бас олон улст эрхлэлт хийх талаар ч баялаг туршлага хурамтуулсан дэлхийн нэрт аж ахуйн нэгж юм гэлээ. Хятад улсын зах зээлийн хэрэгцээ шаардлага түргэн өсч байгаа төдийгүй бас өөрийнхөө техникийн ололт амжилттай юм гэж тэр тэмдэглжээ. /О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав./
|