• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-15 10:49:44    
Хү Жиньтао Испанийн парламентын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио

    Испанид айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 14-ний өдөр Мадридад Испанийн Детутатуудын их хурлын дарга М.М. Гонзалез болон Сенатын дарга ф.Ж.Р. Гаркиатай уулзсан байна.

    Урт хугацааны турш, Испанийн Кортес Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг анхааран дэмжсээр ирсэн бөгөөд БХАТИХ-тай идэвхтэй харилцаа хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад Испанийн харилцааны хөгжлийг ахиулах чухал хүчин болсон байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага нэн өргөн харилцаа холбоо тогтоож, харилцан суралцаж, Хятад Испанийн найрсаг хамтын ажиллагааг ахиулахад шинэ хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэж дарга Хү Жиньтао илэрхийллээ.

    Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад Испани хоёр оронд үндсэн ашиг сонирхолын зөрөлдөөн байхгүй. Хамтын ашиг сонирхол өргөн байгаа юм. Өөр өөрийн орноо хөгжүүлэх болон дэлхийн энх тайванг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах замд Хятад Испани хоёр улс нягт хамтран ажиллаж, найдвартай түнш болж чадах юм гэжээ. /Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав./