Испанид айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао Испанийн ерөнхий сайд Жосе Луйс Родригуез Запатеротай 14-нд Испанийн нийслэл Мадридад хэлэлцээ хийж, хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосныг мэдэгджээ.
Хэлэлцэний явцад Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Испанитай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоохоор шийдсэн нь хоёр талын харилцааг хөгжлийн шинэ шатанд ахиулах болно. Хятадын тал Испанитай 5 талаар хамтран зүтгэхэд бэлэн байна. Энэ нь тухайлбал нэгд, хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээний механизмын гүйцэтгэх үүргийг гүйцэд дайчлах. Хоёрт, Хятад Испанийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийг тогтвортой ахиулах. Гуравт, соёл, гэгээрэл боловсрол, аялал жуулчлал, биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Дөрөвт, хууль зүйн салбарын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Тавт, Хятад Испанийн олон улсын хамтын ажиллагааг ахиулах эдгээр болно гэжээ.
Испанийн ерөнхий сайд Жосе Луйс Родригуез Запатеро хэлэхдээ, Хятад хоорондын харилцааг хөгжүүлэхийг Испанийн засгийн газар дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Нэг Хятадын бодлогыг эрс тууштай хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэжээ. /Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав./
|