БНСУ-ын ерөнхийлөгч Но Мохиуны урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 16-нд Сөүл орж, БНСУ-д хийх төрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд Пусанд болох АПЕК-ийн удирдагчидын албан ёсны бус 13-р хуралд оролцох болно.
Дарга Хү Жиньтао Сөүлд хүрснийхээ дараа нэсэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр нийтэлж тэмдэглэхдээ, Хятад өмнөд Солонгос хоёр орны ард түмэн бол урт удааны найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосон 13 жилийн турш хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа түргэн хөгжиж, бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа байнга төгөлдөржиж, хоёр орны ард түмэнд ач тусаа хүртээсэн бөгөөд тус бүс нутгийн энх тайван хөгжилд чухал хувь нэмэр үзүүлсэн юм гэжээ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр талын итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, Хятад өмнөд Солонгосын бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид хөгжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа дарга Хү Жиньтао илэрхийлсэн байна. /Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав./
|