• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 16:00:30    
Хү Жиньтао Но Мохиунтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Сөүлд хүрэлчэн очиж БНСУ-д хийх төрийн айлчлалаа эхэлсэн Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдрийн үдээс хойно Чонвадаед БНСУ-ын ерөнхийлөгч Но Мохиунтай хэлэлцээ хийсэн байна. Хоёр тал хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудал ялангуяа Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

    Хэлэлцээ хийхээс өмнө Ерөнхийлөгч Но Мохиун Чонвадаегийн зүлгэн дээр өргөн их угтах ёслол хийсэн байна. Дарга Хү Жиньтао Но Мохиуны бараа бологчтой хүндэт харуулын өмнүүр явж мэндчилсэн байна.

     Дарга Хү Жиньтао өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Но Мохиуны урилгаар 16-ны өдөр Сөүлд хүрэлцэн очиж БНСУ-д хийх төрийн айчлалаа эхэлсэн юм. Тэрээр бас Пусанд болох АПЕК-ийн удирдагч нарын албан ёсны бус 13-р бага хуралд оролцох болно.

    Дарга Хү Жиньтао Сөүлд хүрснийхээ дараа хэлэх үгээ бичгээр нийтэлж, Хятад Өмнөд Солонгос хоёр орны ард түмэн өнө удааны найрамдалтай юм гэж тэмдэглэсэн байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\