• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-16 17:35:55    
Ли Жаошин Г. Райстай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд Солонгосын Пусанд АПЕК-ийн сайд нарын хэмжээний 17-р бага хуралд оролцож байгаа ХГХЯ-ны сайд Ли Жаошин 16-ны үдээс өмнө Америкийн төрийн нарийн бичгийн дарга Г. Райстай уулзсан байна. Хоёр тал Хятад АМерикийн харилцаа, Тайваний асуудал болон Солонгосын хойгийн цөмийн асуудал зэргээр санал солилцсон байна.

    Ли Жаошин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Америкийн харилцаа тогтвортой хөгжиж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг ололт амжилттай байна. Тайваний асуудлыг зүй зохистой зохицуулах нь Хятад Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэхийн зангилаа болох юм. Америкийн тал нэг Хятадын бодлого баримталж, Хятад Америкийн 3 хамтарсан албан мэдээг мөрдөж, Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцнэ гэж олон удаа илэрхийлснийг бид сайшааж байна. Тайванийг тусгаар тогтнуулахыг Хятадын талтай хамтаар эсэргүүцэн хориглож, Тайваний хоолой хоёр эргийн энх тайван болон Хятад Америкийн харилцааны их талыг хамгаалахыг Америкийн талд хүсэж байна гэжээ.

    Г. Райс хэлэхдээ, хөгжиж байгаа том орон болсны хувьд Хятад улс олон улсын үйл хэрэгт өдөр ирэх бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад хоорондын харилцааг Америк маш их чухалчилж, Хятадын дээд удирдлагын хоорондын хэлхээ холбоогоо хэвээр нь байлгахыг хүсдэг. Ерөнхийлөгч Буш удахгүй Хятадад айлчилж, Хятадын удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийхийг хүсэн хүлээж байна гэжээ. Америк нэг Хятадын бодлого баримтлана гэж Райс дахин нотлоод энэ бодлого өөрчлөгдөхгүй гэж онцолжээ. /Э. Цогзолмаа орчуулж, хянав./