БНСУ-д айлчлахаар хүрэлсэн очсон Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны үдээс өмнө буусан зочид буудалдаа өмнөд Солонгосын найрамдлын байгууллагын хариуцлагатантай уулзаж, тэд нартай дотно найрсгаар ярилцсан байна.
БНСУ-д ирж айлчилынхаа анхны өдөр Өмнөд Солонгоын Хятадтай найрамдлын харилцаатай байгууллагын төлөөлөгчидтэй уулзсандаа маш баяртай байна. урт хугацааны турш, Хятад, Өмнөд Солонгосын олон салбарын харилцаа холбоо хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж ирсэн нарт талархаж байгаагаа илэрхийлье гэж Хү Жиньтао хэллээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад өмнөд Солонгос дипломат харилцаа тогтоосон 13 жилийн турш, хоёр талын харилцаа урагштай хөгжиж, хоёр орны ард түмэнд бодитой ашиг хүртээсэн байна гэжээ.
Олон байгууллага цуцалтгүй чармайж, олон хэлбэрийн солилцоогоор хоёр орны ард түмний ойлголцлыг тасралтгүй эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулна гэж Өмнөд Солонгос Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Парк Сам-коо, Өмнөд Солонгос Хятадын нийгэмлэгийн дарга Лее Сеи-Кее, 21-р зууны Өмнөд Солонгос Хятадын солилцооны нийгэмлэгийн дарга Ким Хан-киу нар илэрхийлцгээсэн байна. /Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав./
|