• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 15:15:03    
БНХАУ , БНСУ хамтарсан албан мэдээ нийтлэв

Хятадын Олон Улсын Радио

    БНСУ-ын ерөнхийлөгч Но Мохиуны урилгаар БНХАУ-ын дарга Хү Жиньтао 16,17-ны өдөр БНСУ-д төрийн айлчлал хийж, хоёр тал хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна.

    Хоёр орон сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сохирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал хөгжил цэцэглэлд ч жинтэй хувь нэмэр болох юм гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө үргэлжлэн хамтран ажиллахыг хоёр тал зөвшөөрсөн байна.

    БНХАУ-ын засгийн газар бол Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн бөгөөд нэг Хятад улсын бодлого баримтлана гэж БНСУ-ын тал дахин нотолсон байна. Хоёр тал дээд хэмжээний харилцан айлчлал хийхээ үргэлжлэн баримталж, хоёр орны удирдагчдын байнгын уулзалтыг нэмэгдүүлж, хоёр орны гадаад харилцааны сайд нар хоорондоо шууд утас харилцахыг хоёр тал зөвшөөрсөн байна.

    БНХАУ-ын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрч байгаагаа БНСУ мэдэгдсэн байна. Хүнсий аюулгүй байдал зэрэг чанарын хяналт шалгалтын асуудлыг утасаар зөвлөлдөн зохицуулж, шувууны ханиадиас сэргийлэх зэрэг салбарт мэдээлэл солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хоёр тал бас зөвшин тогтсон байна. /Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав./