• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 16:20:36    
БНХАУ болон БНСУ хамтарсан албан мэдээ нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио

    БНСУ-ын ерөнхийлөгч Но Мохиуны урилгаар БНХАУ-ын дарга Хү Жиньтао 16,17-ны өдөр БНСУ-д төрийн айлчлал хийж, хоёр тал хамтарсан албан мэдээ нийтэлсэн байна. Дарга Хү Жиньтао 17-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейд үг хэлсэн байна.

    Хамтарсан албан мэдээнд тэмдэглэхдээ, бүс нутгийн энх тайван болон хамтаар цэцэглэн хөгжихийн төлөө хамтран ажиллахыг хоёр тал зөвшөөрсөн байна. Хоёр тал дээд хэмжээний харилцан айлчлалаа үргэлжлэн баримталж, улс төр, эдийн засаг худалдаа, чанарын шалгалт зэрэг талын хамтын ажиллагаа болон солилцоогоо эрчимжүүлэх болно гэж тэмдэглэсэн байна. Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрч байгаагаа БНСУ мэдэгдсэн бөгөөд нэг Хятадын бодлогоо үргэлжлэн баримтлана гэж дахин нотолсон байна.

    Дарга Хү Жиньтао мөн өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейд үг хэлэхдээ, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 13 жилийн туршид олсон ахицыг өндрөөр үнэлсэн бөгөөд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх бодитай санал дэвшүүлсэн байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\