• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-17 16:23:05    
Хү Жиньтаогийн айлчлалыг өндрөөр үнэлжээ

Синьхуа Агентлэг

    Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Испанид хийсэн айлчлалыг Испанийн хэвлэл мэдээлэлээр сүүлийн өдрүүдэд ихээр мэдээлж, өндрөөр үнэлж байгаа бөгөөд уг айлчлал нь Испани Хятад хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд ахиулах болно гэж үзсэн байна.

    Испанийн хамгийн олон уншигчтай Улс орон" сонинд нийтэлсэн өгүүлэлд тэмдэглэхдээ, Испани Хятад хоёр орон хамтарсан албан мэдээндээ тал бүрийн стратегийн түншийн харилцаа тогтооно гэж мэдэгдсэн нь хоёр орон улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбарт тал бүрээр хөгжих шинэ шатанд орсныг харуулж байна гэжээ.

    "АВС" сонины мэдээнд Испани Хятад хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн чухал чанарыг онцлоод, Хятад бол Испаний хамтын ажиллагаанымаш их үнэ цэнтэй түнш мөн гэж үзсэн байна.

    Дэлхий сонины мэдээнд Хятад улс дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс дэлхийн тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлд чухал хувь нэмэр үзүүлж, олон улсад шинэ үүрэг гүйцэтгэж байна гэж тэмдэглэжээ. /Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./