
БНСУ-ын ерөнхийлөгч Но Мохиун болон АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш 17-нд БНСУ-ын дорнод нутгийн Гиеонжу хотноо уулзалт хийж, дипломат зам суваг болон энх тайвны аргаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулна гэж хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй дахин нотолсон байна.
БНСУ-ын Юнхар агентлагийн мэдээлснээс үзвэл хоёр орны төрийн тэргүүн хэлэлцээний дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ, дипломат зам сувгаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах зарчмыг дахин нотолсон бөгөөд "арга хэмжээ авч, зургаан талын 4-дэх хэлэлцээрээр тохиролцсон хамтын мэдэгдлийг хэрэгжүүлнэ гэж хоёр орон илэрхийлээд зургаан талын 5 дахь хэлэлцээрийн 2-р дохь шатны хурал ахицтай болохыг хүссэн байна.
Мэдэгдэлд, БНСУ болон АНУ-ын холбоотны харилцааг бэхжүүлэхийн чухал чанарыг дахин нотлоод БНСУ өмнөд умардын харилцааг хөгжүүлэх болон Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад Америктай зохицлоо хэвээр байлгах ёстой гэж илэрхийлсэн байна. /Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав./
|