Хятадыг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Францад хийсэн айлчлалаа 7-ны өдөр өндөрлөөд, мөн өдрийн орой тусгай нисэх онгоцоор Словак орж тус улсад хийх 1 хоногийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Ерөнхий сайд Вэнь Жябао бол Словакийн Ерөнхий сайд Микулас Дзуриндагийн урилгаар Словак орж албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр, Ерөнхий сайд Вэнь Жябао Словакийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай тус тус уулзах бөгөөд хоёр орон бас хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно. /О.Дарамбазар орчуулав/
|