Словакийн засгийн газрын ерөнхий сайд Микүлас Зүриндагийн урилгаар, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 7-ны өдрөөс Словакт албан ёсны айлчлал хийж байна.
Словакийн Ерөнхийлөгч Братислав Вэнь Жябаотай уулзалт хэлэлцээ хийсэн байна. Вэнь Жябао хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулах талаар зорилтууд дэвшүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийг хүссэн байна. Тайваний асуудлаар Словакийн засийн газар нэг Хятад улсын бодлого баримтлаж байгааг сайшааж байгаагаа Вэнь Жябао бас илэрхийлсэн банйа.
Ерөнхийлөгч Братислав, Словакийн тал нэг Хятадын бодлого баримтлана. Словаки Хятад улстай тогтоосон харилцаагаа маш хүндэтгэн үзэж байна, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааны нөөц хүч маш их байна, хоёр тал хамтаар чармайж байгаад хоёр орны харилцааны тал бүрээр гүнзгийрэн хөгжихүүлэхийг хүсч байна гэж онцолсон байна.
Словаки 1993 онд тусгаар тогтносноос хойш, Хятадын ерөнхий сайд анх удаа айлчилж байгаа юм. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|