Словакт айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 8-ны өдөр Братиславд Словакын парламентын дарга Равол Хрусовскитэй уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын солилцоо, хоёр талын харилцаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Хрусовскитэй уулзахаас өмнө, Ерөнхий сайд Вэнь Жябао Словакт суугаа Хятадын элчин сайдын яамны ажилтад, Словакт байгаа Хятадчууд, Хятадын харьяат, оюутад болон Хятадын хөрөнгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан байна. Уулзалтын дараа тэрээр Чехэд айлчилхаар Словакаас морджээ. /Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав/
|