
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Португалид хийсэн албан ёсны айлчлалаа 10-нд дуусгаж, Малайз орохоор тусгай нисэх онгоцоор Лиссабоноос мордсон байна.
Португалид айлчилсан хугацаандаа Вэнь Жябао Португалийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын даргатай тус тус уулзсан байна. Хятад Португали хоёр орон хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр талын харилцааг тал бүрийн стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлэхээр тогтсон байна. Хоёр орны засгийн газар болон холбогдох талууд бас хууль зүйн хамжилцаа, хөрөнгө оруулалтын хамгаалалт, эрүүл мэндийн хамтын ажиллагаа зэрэг салбарын хамтын ажиллагааны 9 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Үүнээс гадна Вэнь Жябао бас хоёр орны аж ахуйн нэгжийн эзэдтэй уулзаж ярилцсан бөгөөд Хятад Португалийн хэлний сургалтын хоёр талын хамтын ажиллагаа болон соёлыг олон янзын байлгах эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон байна.
Португали бол Вэнь Жябаогийн Европ Азид хийж байгаа энэ удаагийн айлчлалын 4 дэх орон юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|