• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-11 16:15:20    
Вэнь Жябао Куала-лумпур орж айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 11-нд тусгай нисэх онгоцоор Малайзийн нийслэл Куала-лумпурт хүрэлцэн очсон байна. Тэрээр тэнд удахгүй болох Хятад-АСЕАН-ы удирдагчдын 9-р бага хурал, АСЕАН- Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 9-р бага хурал болон Зүүн Азийн дээд хэмжээний анхны чуулга уудзалтад оролцох бөгөөд Малайзид албан ёсны айлчлал хийх болно.

     Вэнь Жябао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр нийтэлж тэмдэглэхдээ, тухайн хурлуудад оролцож, олон орны удирдагчидтай Зүүн Азийн хамтын ажиллагааг ахиулах тухай санал бодлоо гүнзгий солилцож, эвсэг зохицонгуй, цэцэглэн хөгжсөн Зүүн Азийг байгуулахын төлөө нэмэр хандиваа оруулахыг би хүсэн хүлээж байна гэжээ.

     Мэдээний эх сурвалжаас үзвэл, Малайзид айлчлах хугацаандаа тэрээр Малайзийн Ерөнхий сайд болон төрийн тэргүүнтэй уулзах бөгөөд олон салбарын зүтгэлтэй нартай өргөнөөр уулзах юм байна.

     Малайзи бол Вэнь Жябаогийн Европ Азид хийж байгаа энэ удаагийн айлчлалын эцсийн орон юм. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\