Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 13-нд Куала-Лумпурт Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Хелен Кларктай уулзах үе хэлэхдээ, хоёр тал "нааштай лавдуун тогтуун, ойлголцож найр тавих, харилцан ашигтай байж хамтаар амжилтад хүрэх" зарчмын дагуу Хятад Шинэ Зеландын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг ажил хэрэгч, тогтвортой ахиулах ёстой гэжээ.
Уулзалтын явцад Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Шинэ Зеландын харилцааг хөгжүүлэх асуудлыг Хятадын тал стратегийн өндөр түвшинд авч үзэж байна. Хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ. Кларк хэлэхдээ, Шинэ Зеланд Хятад хоёр орон улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, хууль зүй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа ахиулахыг хүсч байна гэжээ. Шинэ Зеланд нь Хятадын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр тасралтгүй амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хатагтай Кларк бас илэрхийлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|