АСЕАН болон түүнтэй яриа хэлэлцээ хийгч түнш Өмнөд Солонгос, Япон, Энэтхэгийн тэргүүн нарын жил дутмын бага хурал 13-нд Куала-Лумпурын хурлын төвд тус тус болсон байна. Гарын үсэг зурсан хоёр талын болон олон талт хэлэлцээрийн хүрээнд хоёр талын олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөтгөх хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.
Өчигдөр болсон АСЕАН болон Өмнөд Солонгосын тэргүүн нарын 9-р бага хурал дээр хоёр тал АСЕАН болон Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр тэрчлэн АСЕАН болон Өмнөд Солонгос тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааны тухай хамтарсан тунхагийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
АСЕАН болон Японы тэргүүн нарын 9-р бага хурал дээр АСЕАН-ны даргалагч орон Малайзийн ерөнхий сайд Абдуллах Ахмад Бадави хэлэхдээ, хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ АСЕАН-ны гишүүн орнуудад эрх тэгшээр хандахыг Японд хүссэн бөгөөд АСЕАН-ны бүх гишүүн оронтой тал бүрийн эдийн засгийн түншийн гэрээ байгуулахыг Японд санал болгож байна гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав.\
|