Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний өдөр Куала-Лумпурт Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синтэй уулзаж, хоёр тал "Хилийн асуудлыг зохицуулах улс төрийн жолоодох зарчмын хэлэлцээр"-ийн үзэл санааны дагуу Хятад Энэтхэгийн хилийн асуудлыг зохицуулахын төлөө хамтаар чармайна гэж илэрхийлсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Энэтхэгийн харилцаа их хөгжсөн явдал бол хоёр орны хамтаар чармайсны үр дүн болох тул түүнийг эрхэмлэн чухалчлах ёстой гэжээ.
Син хэлэхдээ, Хятад улстай харилцааг өргөтгөж гүнзгийрүүлэх бол Энэтхэгийн дипломат бодлогын нэг чухал тал мөн. Хоёр тал арга хэмжээ авч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх ёстой гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав.\
|