• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-10 18:05:39    
6 талын хэлэлцээнд дахин оролцохыг БНАСАУ-д уриалав

Синьхуа Агентлэг

    АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Сеан Маккормак 9-ний өдөр үг хэлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээндээ түргэхэн дахиж оролцохыг БНАСАУ-д уриалаад Америкийн тал төлөөлөгч илгээн энэ асуудлаар БНАСАУ-ын талтай ярилцана гэж мэдэгджээ.

    Ноднин жилээс хойш АНУ, БНАСАУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Солонгосын цөмийн зэвсэгийг устгахтай холбоотой гэснийг Сеан Мккормак няцаасан байна. Тэрээр хэлэхдээ, АНУ нь өөрийнхөө ашиг сонирхолыг хамгаалаж, хууль бус ажиллагааг хориглохын тулд БНАСАУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлнэ гэжээ.

    2005 оны 11-р сард Бээжинд болсон 6 талын 5 дах хэлэлцээнээс өмнө Америк нь БНАСАУ-ыг" хуурамч мөнгө үйлдлээ", "Мөнгө угааж байна", "Мансууруулах бодисийг хууль бусаар хил давуулж байна" гэх зэрэг шалтагаар, Америкт байгаа БНАСАУ-ын 8 компанийн хөрөнгийг битүүмжлэж Солонгост санхүүгийн хориг тогтоосон юм. БНАСАУ-ын тал 9-ний өдөр цохон тэмдэглэхдээ, БНАСАУ-д тавьсан санхүүгийн хоригоо АНУ эрхбиш цуцлах ёстой, ингэхгүй бол БНАСАУ нь АНУ-тай цөмийн асуудлыг авч хэлэлцэхгүй гэжээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\