БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хэвлэл "Нодон Синмун сонин" 13-ны өдөр тайлбар нийтэлж тэмдэглэхдээ, Америк нь Солонгосын хойгийн цөмийн асуудлаарах 6 талын хэлэлцээнд "хоёр нүүрт байр суурь" баримтлаж байна. Хэрвээ Америк энэхүү байр сууриа өөрчлөхгүй, БНАСАУ-д дайсагнах бодлогоо орхихгүй юм бол, 6 талын хэлэлцээ дахин сэргэж чадахгүй, цөмийн асуудал ч зохицуулагдаж чадахгүй юм гэжээ.
Тайлбарт тэмдэглэснээс үзвэл, өнгөрөгч хэд хэдэн удаагийн 6 талын хэлэлцээнээс үзвэл, удаа бүр хэлэлцээ ахицтай болох юм уу, эсвэл БНАСАУ -ыг шинэ санаачилга дэвшүүлэх болгонд нь "хүний эрх зөрчсөн", "хуурамч мөнгө зохиосон", "мансуруулах бодис наймаалсан" гэх зэрэг ор үндэсгүй зүйлүүдийг АНУ нь гарган ирж, БНАСАУ-д сөрөгөөр нөлөөлж, хэлэлцээг ахицтай болоход саад учруулсаар ирсэн байна.
Америкийн эдгээр үйл ажиллагаа нь хэдийгээр өнгөн тал дээрээ 6 талын хэлэлцээг сэргээнэ гэж ярьж байгаа боловч үнэн хэрэг дээрээ зөвшилцлэг хийх замаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах дургүй байгааг харуулж байгаа юм гэж уг тайлбарт онцолсон байна. /Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|