Саяхан өндөрлөсөн хоёр чуулган нь гадаадын хэвлэл мэдээллийнхэн болон эрдэмтэн мэрэгжилтдий анхаарлыг ихээхэн татаж байна. Ялангуяа хоёр чуулганаар авч хэлэлцсэн хөдөө аж ахуйн бодлого, Тайваний асуудал, "11-р 5 жилийн төлөвлөгөө" зэргийг хүмүүс онцлон анхаарч түүнийг нааштай үнэлсэн байна.
Монгол Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хятад судлаач М.Чимэдцэеэ 15-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хоёр чуулган нь Хятад улсад хөгжлийн шинэ сэтгэхүйг буй болгож, Хятад улсын хөггжилд шинэ хүч сэлбэсэн байна. Хятад улсын дэвшүүлсэн шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал нь дэлхийн өнөөгийн байдалд нийцэж байгаа юм гэжээ.
Сингапурын "Лянь Хэ цао бао" сонин 15-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, шинжлэх ухааны хөгжлийн үзэл баримтлал нь Хятадын Засгийн газарын цаашид үйл ажиллагаагаа явуулах удирдамж болсныг БХАТИХ-ын чуулганаар баталсан "11-р 5 жилийн төлөвлөгөө" харуулсан байна. Хятадын ирэх 5 жилийн хөгжлийн чиглэл тоторхой болсон байна гэжээ.
Кампучийн "Хуа Шан ри бао" сонин 15-ны өдөр тойм нийтэлж, энэ оны хоёр чуулган нь хүний төлөө халамж анхааралыг тэргүүлэх байранд тавьж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулахаар гол зорилгоо болгосон байна гэж тэмдэглэсэн байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн 10 дахь удаагийн сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы төгсгөлд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултанд хариулсан хариултыг Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгсэл 14-ний өдөр мэдээлсэн байна. "Тайванийг тусгар тогтнуулах" гэгч ажиллагаатай холбогдуулан Ерөнхий сайд Вэнь Жябаогийн ихээхэн чанга сэрэмж өгснийг Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон мэдээлсэн байна.\Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав\
|