Оросын Төрийн Думын олон улсын хэрэг эрхэлсэн зөвлөлийн дарга Константин Косачев саяхан Тайваний асуудлаар үг хэлж, Орос улс нэг Хятадын бодлого баримталж, "Тайваний тусгаар тогтнох"-ыг эсэргүүцнэ гэж дахин нотолсон байна.
Тэрээр хэлэхдээ, 2001 оны 7-р сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан "Орос Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г Орос эрс хэлбэрэлтгүй мөрдөн сахиж, нэг Хятадын бодлого баримтлах бөгөөд Тайвань нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салашгүй хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
"Үндэсний нэгдлийн хороо"-ний үйл ажиллагаа болон "Үндэсний нэгдлийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зогсоохоо Тайваний эрх баригчид саяхан мэдэгдсэн явдалд Оросын тал сэтгэл түгшиж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь Тайванийг олон улсын тавцанд ганцаардуулж, уруудах замд оруулах нь гарцаагүй юм гэж Константин Косачев онцлон тэмдэглэсэн байна. \Рэнчинсоо орчуулж, О. Дарамбазар хянав\
|