2005 онд Хятад Оросын хилийн худалдааны хэмжээ 5 тэрбум 600 сая ам долаарт хүрч, мөн үеийн Хятадын хилийн худалдааны нийт хэмжээний 40 хувь гаруйг эзэлсэн байна.
Хятадын худалдааны яамны орлогч сайд Юй Гуанжөү 17-ны өдөр Бээжинд энэ тоог баримтыг нийтэлсэн байна. Тэрээр Хятадын Харбины олон улсын худалдааны 17-р бизнес хэлэлцээний хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: хилийн болон орон нутаг хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллгаа нь Хятад Орос хоёр орны худалдаанд чухал байр эзэлж байна. Түүний дотор Оростой хөршилж байгаа Хэй Лүнжян муж бол Хятадын Оростой хийж байгаа эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хамгийн том муж байж, Хятадын Оростой хийж байгаа худалдааны 20 шахам хувийг эзэлж байна. Жилд нэг удаа болдог Харбины бизнес хэлэлцээ нь Хятад Орос зэрэг зүүн хойт Азийн бүс нутгийн орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд өдөр ирэх тусмаа чухал үүрэг гүйцтгэж байна гэжээ.
Энэ оны Харбины бизнес хэлэлцээ 6-р сарын 15-наас 19-ны өдрүүдэд болно гэж мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр холбогдох хүмүүс мэдэгдсэн байна./Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|