Индонезид албан ёсны айлчлал хийж байгаа БХУТЗЗ-ийн дарга Жя Чинлинь 27-ны өдөр Жакартад Индонезийн дэд Ерөнхийлөгч Жусуф Каллатай уулзсан байна.
Жя Чинлин хэлэхдээ, Индонез бол шинэ Хятад улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон орны нэг юм. Өнгөрсөн онд хоёр орны төрийн тэргүүн нар харилцан амжилттай айлчилсан бөгөөд стратегийн түншилэлийн харилцаа тогтоохоо мэдэгдэж, хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд хүргэсэн байна гэжээ. Хоёр орон цаашид эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг цаашид нэн гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг тэрээр хүслээ.
Жусуф Калла хэлэхдээ, Индонез Хятад хоёр орон бүр Азид нөлөө ихтэй хөгжиж байгаа орон юм. Хоёр тал эдийн засгаа хөгжүүлэх талаар харилцан давуу талтай тул хамтын ажиллагааны хэтийн төлөв маш сайн байна. Хятадын талтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа бүх талаар хөгжүүлж, хоёр талын худалдааг өргөтгөж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар ахиулахад Индонез бэлэн байна гэжээ. /Урангоо орчуулж Баясгалан хянав/
|