Бүх Хятадын АТИХ болон Америкийн Төлөөлөгчдийн танхимын тогтмол харилцааны механизмийн албан ёсны 8-р уулзалт 29-ний үдээс өмнө Вашингтонд болов. Хятадын талын дарга, Бүх Хятадын АТИХ-ын гадаад хэргийн хорооны дарга Жян Эньжү хийгээд Америкийн талын дарга, Төлөөлөгчдийн танхимын жижиг аж ахуйн нэгжийн хэрэг эрхэлсэн хорооны дарга Доналд Манзулло хамтаар уулзалтыг даргалсан байна.
Хоёр тал нь Хятад Америкийн харилцаа, Тайваний асуудал, хоёр орны парламентын хэлхээ холбоо, олон улсын болон бүс нутгийн байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцов. Хятадын тал нь Америкийн талд "11-р таван жилийн төлөвлөгөө", Хятадын энх тайванч хөгжлийн стратеги, эрчим хүч, батлан хамгаалалт, үндэстэн ястан, шашин шүтлэгийн бодлого зэргийг танилцуулсан байна.
Хоёр орны бүх давхаргын болон бүх салбарын нягт хэлхээ холбоо хийгээд хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд Ази Номхон далай болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд ашигтай юм гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|