Кампучид айлчилж байгаа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жяабао 8-ны өдөр Паномпенд хэлэхдээ, Хятад Кампучийн харилцаа шинэ хөгжлийн шатанд орсон байна. Хоёр тал боломжийг ашиглан хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао Кампучийн Ерөнхий сайд Хун Сентэй хэлэлцээ хийх үе ингэж илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар Кампучи хоорондын харилцааг хүндэтгэн үзэж байна, хөрш оронтойгоо найрсаг байх чиг бодлогын дагуу, Кампучтай олон салбардах солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс орны тогтвортой байдлаа хамгаалж, үндэстний нягтралаа бэхжүүлэн, эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө гаргасан Кампучийн засгийн газарын хүчин чармайлтыг үргэлжлэн дэмжихэд бэлэн байна гэжээ.
Хятад улс энх тайван хөгжлийн замыг эрс баримтлана, Хятад улсын хөгжил нь дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлд хувь нэмэр болохоос биш яварваа оронд заналхийлал болохгүй юм гэж тэрээр бас онцолсон байна.
Хятад АСЕАН-ы харилцааны тухай ярих үе Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс АСЕАН-ы интеграцлах үйл явцыг дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН-ы гол үүрэг гүйцэтгэхийг дэмжнэ гэжээ. / Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|