11-ний өдөр нь Лалын шашны зөнч мэргэн Мухамудын мэндэлсэн өдөр болох юм. Пакистан улс нэг өдрийн амралт тавьсан байна. Хэрэг үүсэх үе Пакистаны олон зуун мусульманы иргэд Карачийн Нишатар гэдэг цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэх үйл ажиллагаа явуулж байсан юм байна.
Дэлбэрэлт гарсны дараа Пакистаны ерөнхийлөгч Мушараф болон Ерөнхий сайд Азиз нар мэдэгдэл хийж энэ дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушаагаад холбогдох гэмт хэрэгтнийг нэн даруй олж илрүүлэхийг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон байна. / Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/ 1 2
|