Америкийн ерөнхийлөгч Жорж Буш 12-ны өдөр Вашингтонд Хятадын ерөнхий сайдын орлогч, хатагтай Ү И-тай уулзсан байна.
Хятад Америкийн худалдааны нэгдсэн комиссын 17-р хурлыг нааштай үр дүнд хүргэх болон хоёр орны худалдааны маргааныг намжаах талаар Ү И болон Хятадын талын гаргасан идэвхтэй хүчин чармайлтыг Буш сайшаагаад, энэ нь Америк Хятад хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэж үзсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн удахгүй Америкт хийх айлчлалыг хүсэн хүлээж байна гэж Буш мэдэгдээд Тайваний асуудлаарх Америкийн талын байр суурь нь урьдын адил өөрчлөгдөхгүй юм гэж дахин нотолсон байна.
Ү И хэлэхдээ: дарга Хү Жиньтаогийн удахгүй Америкт хийх айлчлал нь Хятад Америкийн харилцааны чухал үйл хэрэг мөн, Хятад Америкийн харилцааны урт удаан тогтвортой хөгжилд маш чухал ач холбогдолтой юм. Хятадын тал энэ айлчлалыг маш чухалчлан үзэж байна, хоёр тал үргэлжлэн хамтаар чармайж, айлчлалыг амжилтад хүрэхийг батлан, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тал бүрээр цаашид хөгжүүлэхийг хүсч байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|