
Дундад дорнодын байдал хурцдаж, Америкийн бензны хангалга хүрэлцээ муутаж, олон улсын түүхий нефтийн захилгын үнэ 17-ны өдөр их хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүний дотор, Нью-Йоркийн захын түүхий нефтийн захиалгын үнэ баррель бүрдээ 70.40 ам.доллар болсон байна.
Мөн өдөр, Лондоны олон улсын нефтийн биржийн 6-р сард тушаах Хойд тэнгисийн Брентын түүхий нефтийн захиалгын үнэ нь баррель бүрдээ 70.40 ам.доллар болж, түүхийн хамгийн өндөр үнэд хүрсэн байна.

Олон нийтийн үзэж байгаагаар, олон улсын түүхий нефтийн захиалгын үнэ өдөр болгон өсч байгаа нь Ираны цөмийн асуудал болон Нигерийн түүхий нефтийн хангамж тасалдсан нөлөө байхаас гадна, Америкийн зуны улиралын бензины хэрэглээ ихээр нэмэгдэх болж, Америкийн бензины хангамжийн хэтийн төлөвийн талаар зах зээлийнхэн сэтгэл түгшиж байгаатай холбоотой юм. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|