17-ны өдөр Израилийн Тел авив хотод гарсан Биеэ золиослон дэлбэрүүлж дайралт хийсэн хэргийг олон улсын хамтын нийгэмлэг мөн өдөр зэмлэн буруушаасан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Аннан мөн өдөр мэдэгдэл нийтлүүлж, дайралтын хэргийг хатуу зэмлэн буруушаасаны зэрэгцээ, Палестины ХАМАС-ын удирдсан Палестины засгийн газар нь терроризмыг эсэргүүцэх байр сууриа дэлхий дахинд илт мэдэгдхийг уриалсан байна.
Америкийн цагаан ордны төлөөлөгч Мклеллан мөн өдөр хэлэхдээ, энэхүү дайралтын хэрэг бол террорист шившигт ажиллагаа мөн, энэ хэргийн уршгаар амь үрэгдсэн гэмгүй номхон хүмүүсийн гэр бүлийнхэн болон Израилийн засгийн газар, ард түмэнд АНУ эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
1 2
|