• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-18 11:58:02    
Хү Жиньтаогийн айлчлан хүрхийг хүсэн хүлээж байна

Синьхуа Агентлэг

    Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Америкад төрийн айлчлал хийхээр мордохоос өмнөхөн Вашингтон муж улсын экс дарга Жари Лок хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Вашингтон муж улсын Сеаттле хот Дарга Хү Жиньтаогийн айлчлан ирэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Дарга Хү Жиньтаогийн Сеаттле дах айлчлал нь Хү Жиньтао болон Америкийн Ерөнхийлөгч Бушийн Вашингтон дох хэлэлцээний сайн сайхан угтвар нөхцөл болохыг хүсч байгаа бөгөөд хоёр тэргүүний уулзалт нь хоёр орны харилцааг цаашид сайжруулж, хоёр орны хамтын ажиллагааны харилцааг нэн бат бэх болгоход итгэж байна гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Америкийн баруун хойт нутгийн хамгийн том хот болсоны хувьд Сеаттле нь Дарга Хү Жиньтаогийн айлчлалын нэгдүгээр хот болсондоо маш омогшиж байна. Хү Жиньтаогийн энэ айлчлал нь Вашингтон муж улс болон Хятадын хоорондох  эдийн засаг худалдааны өргөн хүрээтэй хамтын ажиллагааны харилцааг цаашид ахиулахыг хүсч байна гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\