Сүүлийн өдрүүдэд, гадаадад байгаа Хятад хүмүүс болон цагаач хятад иргэд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн 16-ны өдөр Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа болон энх тайван хөгжлийг ахиулахад холбогдуулан дэвшүүлсэн 4 зүйлт саналыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Хятадын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх Чехын нийгэмлэгийн дарга Ни жянь 19-ний өдөр Прагт хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн 4 зүйлт санал нь эх газрын ард түмний Тайваний эх орон нэгтэй ах дүү нартаа чин үнэнч сэтгэлтэй байгааг илтгэж, хоёр эргийн эх орон нэгтэй хүмүүсийн хамтын эрэл хүслийг харуулсан байна гэжээ.
Болгарын энх тайван нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг 19-ний өдөр мэдэгдэл нийтлүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн дэвшүүлсэн 4 зүйлт санал нь энх тайван хөгжил, хамтаар цэцэглэн дэвших гол үзэл санааг маш гүнзгий тодруулан өгүүлсэн байна гэж тэмдэглэжээ.
Туркийн Стамбульд амьдарч байгаа Хятадын харьяат зарим төлөөлөгч 19-ний өдөр хэлэхдээ, Тайваний эрх баригчид нэг Хятадын зарчмыг эрхбиш хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, хоёр эргийн энх тайван хөгжлийн талаас нь бодож, Хятадын үндэстэнүүдийн эв нягтралд ашигтай ажил хийх хэрэгтэй гэжээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|