• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-21 09:39:07    
Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгааг Финландын Ерөнхийлөгч үнэллээ

Синьхуа Агентлэг

    Финландын Ерөнхийлөгч хатагтай Таржа Халонен эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан, Хятадаас Финландад суугаа элчин сайд Жан Жи-жянийг 20-ны өдөр хүлээн авч уулзахдаа, Хятад улсын эдийн засаг түргэн хөгжиж, Хятад улс олон улсын үйл хэрэгт улмаар чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үнэлжээ.

    Уулзалтын үеэр, Халонен хэлэхдээ, Финланд Хятад хоёр орны тогтолцоо нь адил бус, улс орны их бага нь адил бус боловч, хоёр орны харилцааны хөгжил маш сайн байна. Хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагаа улмаар өргөжин тэлж, хоёр орон хоорондын худалдааны хэмжээ түргэн нэмэгдсээр байна гэжээ. Финланд Хятад хоёр орны хамтын ажиллагаа цаашид хөгжиж, ялангуяа байгаль орчны хамгаалалт болон эрчим хүч зэрэг талаар хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг тэрээр хүсчээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\