Америкийн нэр хүнд бүхий сенатч, хатагтай Дианна Феинстеин 20-ны өдөр Сан-Францискод хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Америкт хийж байгаа айлчилал нь хоёр орны харилцааг хөгжүүлхэд тун чухал юм, Америк Хятад хоёр орон дэлхийн чухал чухал асуудлаар түншийн харилцаа тогтоож, хоёр талын ашиг сонирхолд хамтаар тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.
Өөртөө итгэлтэй Хятад улс нь дэлхийн хариуцлагатай том улс болж байна гэж Дианна Феинстеин хэлсэн байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|